Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Ерөнхийлөгчид бараалхаж байна. Ерөнхий сайд шинээр томилох танхимын бүтцээ танилцуулж байгаа юм. Шинэ Засгийн газар дараах бүтэц, бүрэлдэхүүнтэй. Үүнд: 

  • ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнэ (УИХ-ын гишүүн)
  • Шадар сайдад Я.Содбаатар (УИХ-ын гишүүн асан)
  • Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх (Багануур дүүргийн захирагч)
  • БСШУ-ын сайдад  Л.Цэдэвсүрэн (БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга)
  • Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар (УИХ-ын гишүүн,Сангийн сайд)
  • Гадаад харилцааны сайдад  Н.Энхтайван (УИХ дахь МАН-ын бүлгийн дарга)
  • Зам тээврийн хөгжлийн сайдад Л.Халтар (ЗТХ-ийн дэд сайд)
  • ХХААХҮ-ийн сайдад З.Мэндсайхан  (ТӨБЗ-ын газрын дарга)
  • Соёлын сайдад С.Чулуун (түүхч, академич)
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Д.Сарангэрэл (Эрүүл мэндийн сайд)
  • Эрүүл мэндийн сайдад  Т.Мөнхсайхан  
  • Барилга хот байгуулалтын сайдад Б.Мөнхбаатар (БХ-ийн дэд сайд)
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад Х.Нямбаатар (УИХ-ын гишүүн)
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад А.Ариунзаяа (Үндэсний статистикийн хорооны дарга)
  • Батлан хамгаалахын сайдад Г.Сайханбаяр (Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга)
  • Уул уурхайн сайдад Г.Ёндон  (“Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал )

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа өөрөө бүрдүүлж, Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулан, УИХ-д тангараг өргүүлэх заалттай. 

 

Дараа нь УИХ-ын даргад өргөн барина. Чуулганаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулсны дараа Ерөнхий сайд танхимын гишүүдээ батламжилж, захирамжаа гардуулна. Захирамж гардуулах ёслолын ажиллагаа Есөн хөлт цагаан тугт танхимд болно.