Монгол Улсын хэмжээнд 2020 оны эхний хагас жилд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 4.7 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 6.45 хувиар тус тус өссөн байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 7425 хүн, хуулийн этгээдийг Эрүүгийн хуульд заасны дагуу ял шийтгэсний 7422 нь хүн, 3 нь хуулийн этгээд байна. 1168 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.

Зарим гэмт хэргийн тоо өсөв. (хүнийг алах, залилах, мал хулгайлах,  мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, хахуул авах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна)

Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, дээрэмдэх, хүчиндэх, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

  • хүнийг санаатай алах гэмт хэрэг 10 хэргээр буюу 8.4 хувиар,
  • хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах гэмт хэрэг 19 хэргээр буюу 10.4 хувиар,
  • залилах гэмт хэрэг 89 хэргээр буюу 29.1 хувиар,
  • мал хулгайлах гэмт хэрэг 39 хэргээр буюу 18.8 хувиар,
  • мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 52 хэргээр буюу 67.5 хувиар,
  • эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 16 хэргээр буюу 2.3  дахин,
  • хахууль авах гэмт хэрэг 11 хэргээр буюу 84.6 хувиар, хахууль өгөх гэмт хэрэг 14 хэргээр буюу 14 дахин,
  • хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 95 хэргээр буюу 77.9 хувиар, бусад төрлийн гэмт хэрэг 139 хэргээр буюу 18.6 хувиар тус тус өссөн байна.

Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав. Үүнд:

  • Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 10 хэргээр буюу 0.3 хувиар,
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 14 хэргээр буюу 11.5 хувиар,
  • Хулгайлах гэмт хэрэг 59 хэргээр буюу 5.9 хувиар,
  • Дээрэмдэх гэмт хэрэг 41 хэргээр буюу 22.4 хувиар,
  • Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг 12 хэргээр буюу 52.2 хувиар,
  • Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг 7 хэргээр буюу 87.5 хувиар,
  • Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 3 хэргээр буюу 27.3 хувиар,
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 20 хэргээр буюу 3.5 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан байна.