Энэ сарын сарын 28-нд Гонконгийн Стар цэнгэлдэхэд мэргэжлийн муай тай боксчдын дунд цуврал болон зохиогддог WMC I-1 тэмцээн болох бөгөөд Монголын тамирчин ОУХМ Н.Бат-Эрдэнэ Тайландын тамирчин Юдкумрантай 60 кгийн аваргын төлөө хүч үзэхээр болоод байгаа юм. 

Н.Бат-Эрдэнэ  нэгдүгээр сараас эхлэн Тайландад бэлтгэлээ базааж Кох самуй, Аюуттаяа, Паттаяад болсон мэргэжлийн халз тулаануудад амжилттай оролцоод байгаа юм. Тэрбээр одогийн байдлаар мэргэжлийн рингэнд 14  удаа тулалдаад байна.

Өрсөлдөгч Юдкумраны хувьд WMC I-1 тэмцээний 3-н удаагийн аварга бөгөөд мэргэжлийн рингэнд нийт 241 удаа халз тулаан хийгээд байгаа аж.
Мөн энэ тэмцээнд ОХУ-ын Наталъя Дячкова "Мишээл" клубын нэрийн өмнөөс тулалдах бөгөөд дасгалжуулагч О.Алтанпүрэв Орос тамирчинг дасгалжуулан оролцуулах ажээ.