С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт холбогдох хэрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байгаа билээ.

Тус шүүх хурлын дундуур Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт гарч ирж хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл хийсэн юм.

Тэрээр өөрийн үйлчлүүлэгч Б.Бямбасайханыг төрийн албан хаагч байгаагүй учраас буруутгах үндэслэл байхгүй. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Дубайн гэрээ"-г хар толгойгоороо хариуцна. Хувийн хэвшил хоорондын асуудал. Би мэдэж байна, шийднэ гэж хэлсэн тухай хурлын тэмдэглэл дээр бичигдсэн байсан тухай хэлсэн юм.