Оюутолгой, Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж, Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд, Б.Ариунсан нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр өглөө 9 цагт нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн билээ.

Зургаан өдөр хэлэлцсэний эцэст шүүгдэгч нарыг бүгдийг гэм буруутай хэмээн шийдвэр гарган Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Оюутолгой төсөлтэй холбогдуулж Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жил, Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт 4 жил, Б.Ариунсан, Бадралд 1.6 жилийн хорих ял тус тус оноосон байна.