Нийслэлийн Засаг дарга “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/284  дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд 193 дугаар цэцэрлэгийг шинээр байгуулж, цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчит бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, цэцэрлэгийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулалтад оруулан томилж, сургалтын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болголоо. Мөн тухайн цэцэрлэгийн бүтэц, орон тоо, үйл ажиллагааны төсвийг 2014 оны төсвийн тодотголд суулгахыг Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав, санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгасан байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.