Хэд хэдэн хэрэгт яллагдагчаар татагдан, Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлахдаа хүрээд буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өдгөө АНУ-д байсан хэвээр байгаа. 

Тэрбээр 2019 оны наймдугаар сарын 28-ны өдөр албаны дипломат паспортоор АНУ руу зорчсон ба 2020 оны нэгдүгээр сард Монгол Улсад ирэх тухайгаа албан ёсоор мэдэгдсэн. Гэвч Ч.Сайханбилэг дээрх хугацаанд багтаж ирээгүй бөгөөд нэгдүгээр сарын 23-ны өдөр “Амстердам Партнерс”  Олон улсын хуулийн фирмийн Лондон дахь төлөөлөгчийн газраас түүнийг өмгөөлөхөөр болсныг зарласан байдаг. 

Түүний хувьд хамгийн сүүлд хийсэн мэдэгдэл нь З.Энхболд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын ажлаа өгөх үеэр сэтгүүлчдэд Ч.Сайханбилэг гадаад иргэн болох хүсэлт таввж яваа сурагтай гэх үг хэлсний дараа дараах зүйлсийг цахим хуудаснаа бичиж байсан юм.  

Өчигдөр нэг масктай нөхөр Ордны тайганаас Намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж. 

Монгол хүн байна даа, 3-хан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг дөө. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй, Шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй өөртөө. Өөр юмгүй дээ хэмээж байсан ч тэрбээр өдийг хүртэл сураггүй байна.

Харин түүнийг эртний найз, хамтрагч С.Баярцогт өнгөрсөн баасан гарагт болсон шүүх хурлаар 10 жилийн ял сонссон билээ.