УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх гэж байгаа УИХ-ын 17 гишүүн сайдын албыг давхар хашихгүй, “давхар дээл”-ээ тайлах эсэх тухай санал хураалтын талаар иргэд ямар байр суурь, үзэл бодолтой байгааг тодруулах зорилгоор Стратеги Академи олон нийтийн дунд экспресс судалгаа явуулж эхэлсэн байна.

Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг,  10 аймгийн нийт 10 000 хүнийг хамруулан явуулж байгаа бөгөөд судалгааны дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан ирэх долоо хоногт танилцуулна гэж Стратеги Академийн  албаны эх сурвалж мэдээллээ.