Өнгөрсөн баяр наадмын үеэр нэгэн жигшүүрт хэрэг бүртгэгдсэн байна. Тодруулбал, Дархан-Уул аймагт оршин суух 12 настай охиныг түүний төрсөн эцэг болох 34 настай М гэгч нь хүчирхийлсэн тухай дуудлагыг охины ээж анх цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

Ингээд тус дуудлагын дагуу албаныхан хяналт шалгалтыг явуулахад, 34 настай М гэгч нь өнгөрөгч 2019 онд 12 настай төрсөн охиноо хүчирхийлсэн болох нь тогтоогджээ. Улмаар сэжигтэн этгээдийг цагдан хорьж, Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна.