Засгийн газрын өнөөдрийн /2020.7.22/ ээлжит хуралдаанаар зарим агентлагын дарга нарыг томилсон байна. 

Тодруулбал Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газрын даргаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зөвлөх Б.Цэнгэлийг, Цагдаагийн Ерөнхий газрын даргаар тус газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдыг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулгыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Уул, уурхайн дэд сайд асан Д.Загджавыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар  Улсын Бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж нарыг тус тус томилсон байна.