Дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагууд болон хорио цээрийн дэглэмийн үеийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас Улсын онцгой комисст хандив, тусламж үзүүлсээр байгаа билээ.

Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш УОК-т мөнгөн болон бараа материалын хандив гээд 7.1 тэрбум төгрөг цугларсан байна. Үүнээс 3.5 тэрбум орчим нь бэлэн мөнгө. Тодруулбал өнөөдрийг хүртэл нийт 281 аж ахуй нэгж байгууллага, 256 иргэнээс 3,498,298,450.63 төгрөгийн хандив Улсын онцгой комисст төвлөрсөн байна. Үүнээс одоогийн байдлаар 2,540,810,005.00 төгрөгийг зарцуулж, үлдэгдэл 957,488,445.63 төгрөг байгаа гэсэн мэдээллийг УОК-ын сайтад байршуулжээ.