Өнөөдөр шүүх хуралд оролцсон С.Баяр шүүхийн шийдвэр гарахын өмнө өөрийн твиттер хуудаснаа "Монгол жиргээний түмэн сайн сууж байгаарай! Санаандгүй гомдоосон байх аваас уучилна уу. Явах өдөр байхад ирэх өдөр ирнэ. Салах өдөр байхад учрах өдөр ирнэ" хэмээн жиргэсэн талаар мэдээлсэн билээ. 

Ерөнхий сайд асан С.Баярыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2020.07.22/ эхэлсэн. Шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилж С.Баярыг гэм буруутайд тооцжээ.