Ерөнхий сайд асан С.Баярыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2020.07.22/ эхэлсэн.

Шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилж С.Баярыг гэм буруутайд тооцсон. Улмаар Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноолоо. Мөн С.Баяраас 5 тэрбум 580 сая төгрөг, Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.