Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа хотхоны баригдаж буй 12 давхар барилгын есөн давхрын салхивчны хонгилд хүн унаж нас барсан, гаргах боломжгүй байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 20:50 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 17 км замыг туулан 21:09 цагт очиж, цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Ууганбаяраар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Амиа алдсан иргэн нь “ТЭББ” ХХК-ийн гэрээт ажилтан Архангай аймгийн харьяат, 18 настай, эрэгтэй  Д байсныг цагдаагийн ажилчид тогтоожээ.