Баянбүрдийн тойргийн хойш чиглэлийн автомашины хөдөлгөөнийг түр өөрчлөв. "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн хүрээнд Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэл цэвэр, бохир усны шугам суурилуулж байна.

Энэ ажлын хүрээнд Баянбүрдийн тойргийн хойш чиглэлийн автомашины хөдөлгөөнийг өчигдрөөс буюу 7 дугаар сарын 24-ний 22:00 цагаас 7 дугаар сарын 26-ны 06.00 цаг хүртэл өөрчилж байна. Иймд жолооч нарыг хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, замын хөдөлгөөндөө оролцохыг Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас анхааруулав.