Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн “Задгай”-д  шороонд хүүхэд дарагдаж амь насаа алджээ.

Тодруулбал, барилгын ажил хийж байсан “Ганбүрэн” ХХК-ийн таван ажилтан овоолсон шороог экскаватораар ”Хово” загварын өөрөө өргөгчид ачиж байхад шороонд хүүхэд дарагдсан тухай дуудлага өчигдөр /2020.07.28/ 18.15 цагт иржээ.

Онцгой байдлын алба хаагчдыг очиход Буянт багийн 16 дугаар гудамжны иргэн зургаан настай Э-гийг цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.