Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдсэн  Улаанбаатар хотын болон улсын инфляци гуравдугаар сарын эцсийн байдлаар өссөн  байна. Тодруулбал хэрэглээний үнийн улсын индекс 2014 оны гуравдугаар сарын эцэст өмнөх сарынхаас 0.8 хувь, оны эхнээс 3.5 хувь, өмнөх оны мөн үеэс 12.4 хувь, Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс өмнөх сарынхаас 0.5 хувь, оны эхнээс 3.3 хувь, өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар тус тус өслөө. Суурь инфляци жилийн 12.6 хувь байв.