Өчигдөр буюу наймдугаар сарын 6-ны 19:00 цагийн орчимд Баян Өлгий аймаг Ногоон нуур сум 9-р баг Цагааннуур тосгоны Угтах хаалга гэх газар /сумын төвөөс зүүн урагш 3км/-т асфальтан замд “Тoyota Самry” маркийн автомашин онхолдож жолооч, зорчигч нарын зургаан хүний амь нас хохирсон ноцтой осол гарчээ.

Эдгээр хүмүүсийн хоёр нь 8 болон 15 настай хүүхдүүд байжээ.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа зөв тохируулж, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэж байхыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.