Өнөөдөр цахим орчинд Өмнөговь аймгийн Цагаан хад гэх гаалийн хяналтын бүсийн орчим газар 39 настай эрэгтэй өндөр халуурсан байдалтайгаар нас барсан бөгөөд тухайн иргэн нь коронавирусийн халдвараар нас барсан байх магадлалтай хэмээн цахим орчинд шуугиж байсан билээ. 

Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор тайлбар хийж, тухайн иргэн нь КОВИД19 вирусийн нөлөөгөөр өөд болоогүй гэдгийг мэдэгдлээ. Түүнчлэн тухайн жолооч нь зүрхний шигдээсээр нас барсан болохыг мэдэгдсэн. Иймээс цахим орчинд албан бус, баталгаагүй мэдээлэл тарааж, иргэдийг айдаст автуулахгүй байхыг уриалсан байна.