Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Эх нялхсын эрүүл мэндийн төвийн эмнэлгийн ард байрлах UBS телевизийн байр шатаж байна. Тус дүүргийн онцгой байдлын хэлтэсээс энэ талаар тодруулахад уг телевизийн барилгын нэг хэсэг бүхэлдээ шатаж байна. Дуудлагын дагуу онцгой байдлын хэлтэсийн ажилчид ажиллаж байна гэлээ. Харин одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа юм.