Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, дөрвөн замын уулзварын цагдаагийн зохицуулах хэсэгт зогсож зургаа авахуулсан залуугийн тухай цахим хуудсаар нэлээд тараад байгаа билээ.  Харин энэ зургийн эзэн бол Д.Очирхуяг гэдэг залуу бөгөөд тэрбээр фитнессийн багш нэгэн аж. 

Тэрээр энэхүү зургийнхаа талаар тайлбар бичихдээ, 2020.08.11 УБ хот, хотын төв 06:00 цагаас миний амьдралын зөв алхамуудын нэг нь байсан байна гэж бодлоо! Зөндөө хүмүүс дэмжиж байгаад маш их баярлалаа. Илүү их хичээнэ. Илүү гоё юм хийнэ баярлалаа залуусаа! Би энэ зураг авалтуудаар өөртөө дурсамж үлдээх гэж бас залуус, хүн бүр биеэ хөгжүүлж эрүүл амьдралын хэв маягтай болоосой гэж бодож хийсэн. Хичээвэл та нар ч чадна гэж хэлье. Архи дарс уугаад биедээ хор өгч согтуугийн балагаар эхнэр хүүхдээ зодож амгалан тайван байдлыг нь алдагдуулж агсам тавиад эсвэл ээж аавыгаа зовоогоод л. Одоо залуучууд минь жаахан эрүүлээр сэтгэж өөрчлөгдсөн нь дээргүй юу.

Би ч бас муу залуу байсан. Муу зүйл зөндөө хийсэн, харамсдаг.  Гэхдээ өөрийгөө өөрчилж сайн хүн болох гэж хичээж явна. Та нар ч бас өөрийгөө өөрчилж чадна, оройтоогүй байна.

Би уураг ууж, дасгал хийдэг. Үүгээрээ оорлого олж гэр бүлээ тэжээж гоё амьдруулахыг хичээдэг. Энэ миний ажил. Түүнээс хийх ажилгүйдээ биш.  Намайг дэмждэг урам өгдөг бүх хүмүүст баярлалаа гэж бичжээ. 

Тэрбээр Польш улсад суралцаж Биеийн тамирын багшийн мэргэжил эзэмшсэн аж.Үүнээс гадна түүний хувьд өнгөрсөн жил хүүтэй болсон бөгөөд хүүдээ Гоку хэмээн хүүхэлдэйн баатрын нэг өгсөн нь мөн л олон хүний анхаарлыг татаж байсан юм.