Ковид-19 цар тахлын улмаас олон улсын нислэгүүд цуцлагдсантай холбоотойгоор эх орондоо буцах боломжгүй гадаадад гацсан иргэдээ татан авах ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын комиссоос шат дараатайгаар зохион байгуулсаар байгаа бөгөөд алслагдсан хот суурин, бүс нутагт байгаа иргэдээ хамруулах боломж бололцоог судалж, арга хэмжээний цар хүрээг өргөжүүлэн ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд БНСУ-ын Чэжү мужид ажиллаж, амьдарч, сурч байгаа эх орондоо буцах хүсэлтэй, хүндэтгэх шалтгаантай иргэдийн дунд судалгаа явуулж байгаа тул доорх хаягт хандан овог, нэр холбоо барих утас, И-мэйл хаягаа ирүүлнэ үү.



Судалгаа авах хугацаа: 2020 оны 8 дугаар сарын 13-16-ны өдрийг дуустал
Утас: 051-465-9996 Факс: 051-465-9997
Фэйсбүүк: Consulate of Mongolia in Busan
И-мэйл: [email protected]
 

МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД
СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР