Мэдээлэл харилцаа сайн хөгжсөн өнөө цаг үед мэдээллийн хурдаар олон янзын зүйлс хүмүүсийн чихэнд хүрэх болжээ. Сүүлийн жилүүдэд анзаарагдаад байхад нийгэм дунд хүмүүс үргэлж л айдастай явах болж. 

Учир нь нийгмийн дагасан аюул ослууд энд тэндгүй. Тэр дундаа цаг улирлаас шалтгаалан ослын мэдээлэл их гарах болсон бөгөөд үүний хамгийн их хувийг эзэлж байгаа нь барилга байгууламжийн хөдөлмөрийн аюулгүй байдал сахиагүйтэй холбоотой ослууд юм. Өнгөрсөн онуудад барилгын салбарт ихээхэн баартай жил байсан гэж хэлж болно. Жишээ нь Эмнэлэгийн барилгын өргөтөл засварын ажлын кран нурсан, барилгын дээрээс холбоос төмөр унасан, барилгын ажилчин барилгаас унасан эсвэл лифтний аюулгүй ажиллагаа гэх мэт олон зүйлс иргэдийг түгшээж байв. 

Энэ бүгд эрсдэл бий болохоос урьдчилан сэргийлэн харьяа байгууллагууд яаралтай арга хэмжээ авч, хяналт шалгалтаа чангаруулах нь зүйтэй болов уу. Учир нь дулааны улирал ирсэнтэй холбогдуулан барилгын ажлууд ч эрчимжиж эхлэх учир энэ мэтээр эрсдэлүүдтэй нүүр тулмааргүй байна. 

Ер нь бол барилга гэлтгүй бусад болзошгүй эрсдэлүүд ч нийслэлчүүд бидний дунд их байна. Ямар сайндаа л зарим иргэд дайн байлдааны хотод байгаа мэт нэгэн үе хаанаас төмөр унаад ирэх бол гэсэн айдас түгшүүртэй алхах болсон. 

Энэ мэт ослуудын иргэдээс ирсэн зарим нэг тохиолдолуудын дурьдвал : 

Энэ сарын 14-ны орой нийслэлийн Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 6-р төвийн урд шинээр баригдаж буй барилгын кран унасан хэрэг гарчээ. Тус газар нь эмнэлэг, сургууль, орон сууц гээд олон хүний хөлийн газар учир энэ мэтээр үйлдэл гараад байвал хүний амь эрсдэхгүй гэх баталгаа алга байна шүү дээ ... 

 

 

Түүнчлэн 4 сарын 13-нд  Улсын их дэлгүүрээс урагш, "Аса" цирк орох зам дагуу байрлуулсан гэрэлтүүлгийн шон авто зам дээр унасан юм.  Уг гэрэлтүүлгийн шонг ЭЗХЯ-ны "Гудамж" төслийн захиалгаар "Велдедлайн Монголиа" компани суурилуулжээ.

Гэвч тус шон авто машины зам дээр унасан нь иргэдийг багагүй сандаргаад авлаа. Азаар тухайн үед хүн бэртэж гэмтээгүй ч дахин ийм зүйл давтагдах вий гэхээс иргэд түгшиж байна.  

Учир нь тэр хавиар  ийм төрлийн шон хэд, хэд байдгийг хүмүүс онцолж байна. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар шонг хүйтний улиралд суурилуулахдаа суурь хийхгүйгээр, газартай нь шууд бэхэлж байрлуулсан байна. 

"Бөмбөгөр" худалдааны тeвийн урд хагассайнд 19 цагийн vед зогсоол дээр зогсож байсан машин дээр гэрлийн шон унажээ

 

 Энэ мэтээр осол гарсаар байхад нийслэлийн иргэд айдас түгшүүрт автахгүй гээд ч яалтай билээ. БИД ТАЙВАН АМЬДРАЛЫГ Л ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙНА ШҮҮ ЭРХЭМ ДАРГА САЙД НАР АА

 

С.Отгон