Би 1 ой хүрч буй хөөрхөн хүүтэй нэгэн ээж байна, хүүгийн аавтай 2017 онд анх танилцсан тэр хүн эхэндээ амьдрал зовлон үзсэн их сайхан сэтгэлтэй сайн хүн шиг л байдаг байсан.

Гэвч бүх амьдарлаа нуудаг байсныг нь би мэдсэн, өмнө нь 1 хүүтэйг нь олж мэдсэн ч би юм бодоогүй, хүний суурь хүмүүжил төрөлх ген гэдэг үнэхээр арилдаггүй юм байна. Архинд дуртай бас маш их худлаа ярьдаг байсан ч би өөрөө хайртай учир засахыг хичээж байнга аргадаж учирлаж хэлдэг ч засарна, уухгүй гээл худлаа хэлнэ. Хамгийн гол нь сэтгэлийг минь шархлуулсан зүйл бол намайг жирэмсэн байхад өөр хүнтэй болсон байсан. Би тэрийг нь төрх үедээ л мэдсэн, би төрөөд эмнэлэгээс гарах өдөр эмнэлэгийн хүйтэн коридорт хүлээлгээд алга болчихсон. Арга буюу ээжийг нь дуудаж гэртээ очсон, гэтэл оройн шал согтуу ирээд агсам тавьж намайг элдвээр доромжилон барьж аван цохьсон.

Зайл гэж хөөж элдвийн л юм боллоо, би үнэхээр тэвчсэн гэтэл бүтэн 14 хоног өдөр бүр согтуу заримдаа шөл ус ч үгүй хаяад явна. Ирэхээрээ л нялх биетэй намайг хөөнө, арай гэж л 18 хоноод нутагтаа эцэг эхдээ очсон. Гэтэл намайг явуут нөгөө хүүхнээ гэртээ аваачаад амьдарч эхэлсэн. Тэр хүүхэн нь 2 хүүхэдтэй, нөхөр нь аваарт ороод 2 хөл нь мэдээгүй тэргэнцэртэй болонгуут салчихсан байгаа юм. За тэгээд тэрийгээ гэртээ авчирсан мөртлөө, надад хайртай амьдарна гэж үлгэр яриад л гэтэл саяханаас ээж нь надаас салгаж өөр хүнтэй нийлүүлэх бодолтой бас болоогүй хүүхдийг минь хөлд ороод хэлд орчихоор нь авна гэсэн байгаа юм.

Энэ эх хүн мөн үү, сарын өмнөөс утсаа эвдэлсэн утасгүй гээд ярихгүй байсан чинь дугаараа солиод өөр дугаартай болоод нөгөө хүүхэнтэйгээ ярьдаг уулздаг болж таарсан. Арай л нээрээ, эхнэр нь төрж байхад өөр хүүхний өвөрт жаргаад хэвтэж байдаг хүний сүг юм даа. Гомдох ч багадаад үзэн ядаад байна, би бүгдийг нь мэдчихээд байхад хүртэл үгүй гээд л гүрийгээд л аймшигтай. Би тэгж их хайрлаж байхад хариу нь ийм гэж бодохоор л эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж ёстой үнэн юм даа.