Сайн байна уу. Би 25 настай 3 хүүхдийн ээж болох гэж байна, удахгүй 3 дахь мама маань 11 сард төрнө. 3 настай 1 ой 10 сартай хүүхдүүдтэй нөхөртэйгөө амьдардаг.

Манай нөхөр архи ууж тамхи татахгүй ээ надад их хайртай л гэж би боддог. Гэхдээ үгүй юм шиг байна лээ, намайг дандаа өөлж голно, уур нь хүрсэн үедээ элдэвээр харааж, заримдаа зодно, дараа нь уучлалт гуйдаг ч миний сэтгэл тэгэх бүрт нь зүсэгдэж нөхрөө гэх сэтгэлгүй болдог. Хайр минь хөрдөг гэх үү дээ, манай нөхөр амиа бодсон зантай ч гэх юмуу нэг тийм өөрийгөө л боддог,  сонин сонин зан гаргаад байдаг. Ажлаасаа ирээд хоолоо идчихээд л хэвтээд өгдөг, утасаа ухаад л тоглоод л хэвтчихнэ. Надад туслах, хүүхдүүд хараад өгөх тийм юм байхгүй. Хүүхэд уйлахаар бараг хүүхэд чинь уйлаад байна ш тээ хөөе гээл байж байдаг. Амарч байгаа өдрөө ч ялгаагүй ээ, утасаа ухаа л өдөржин хэвтэнэ. Би гэж нэг юм гэрийн ажил хүүхдүүд хоол унд гээл тэр өдөр өнгөрдөг л байсан. 

Одоо ч ялгаагүй хэрэг тариад ажлаасаа халагдчихсан, Хөвсгөлд ээж аав дээрээ ирчихсэн байгаа. Нөхрийнд гэртээ ирээд ч ямар тус дэмгүй нөгөө л зангаараа аав ээж нь загнаад л хэлээд л байгаа. 3 хүүхдийн хажуугаар чамайг гээд байж чадахгүй өөрөө хийх юмаа өөрөө хий л дээ чи гээл загнаад л байгаа. Гэхдээ тэгэхгүй юмаа, яаж энэ 25тай бацааныг ухааруулах вэ л гэж асуух гэсэн юм. Үнэхээр бацаан зантай хэцүү, үерхэж нөхөрлөөд 3 жил, эхнэр нөхөр болоод 6 жил болж байна. Би 4 жил тэсч тэвчиж ирсэн одоо үнэхээр цөхрөөд байна. Уг нь надад, хүүхдүүддээ их хайртай даанч намайг зарц боол үйлчлэгч хүүхэд асрагч шиг л хүлээж авч байна. Энэнд нь гомддог, хэлэхээр хэрүүл болно, би цохиулдаг эсвэл алгадуулдаг. Надад зөвлөгөө өгөөч