ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр /2020.08.31/ нийт 318 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд гурван хүний хариу эерэг гарчээ.

Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зоригчдоос илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад 304 тохиолдол бүртгэгдэж, 295 нь эдгэрсэн байна. Одоогоор ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж байна, 29 хүн сувилалд, 40 нь гэрийн ажиглалтад, бусад хүний ажиглалтын хугацаа дууссан байна" гэлээ.