Саяхан Инчонд гарсан цоргоны усны асуудлаас болж, БНСУ даяар хэрэглээний ус шаардлага хангахуйц байж чадаж байна уу гэдэг асуудал хүн бүрийн анхаарлын төвд ороод байна.

Инчон, Пусан болон Кёнги мужийн зарим хэсгийн цоргоны уснаас авгалдай илэрсэн бөгөөд ус нь хаанаас ирдэг, хэрхэн боловсруулдаг талаар олон нийт сонирхож эхэлжээ. Тэгвэл 10 орчим сая оршин суугчтай Сөүл хотын усны хэрэгцээг Хан мөрөн дангаараар хангадаг байна. Тус хотын ойролцоо зургаан ус цэвэрлэх байгууламж ажилладаг бөгөөд өдөр бүр 3.17 сая тонн ус боловсруулж, ус дамжуулдаг хоолойнууд руу шахдаг аж.

Цэвэрлэх байгууламж дээр ирээд химийн бодисыг усанд нэмж шороо болон бусад бохирдуулагчийг саармагжуулдгаас гадна элс, хайргыг шүүхийн тулд нүүрстөрөгчийн шүүлтүүрээр дамжуулдаг байна. Ариутгалын процессын хүрээнд озон нэмж хийдэг. Усыг нүүрстөрөгчөөр шүүж, озон нэмэх нь дэлхийн бүх орны дагаж баримталдаг ус цэвэршүүлэх үйл явцын нэг хэсэг биш боловч Сөүл хот нь Солонгосын бусад томоохон хотыг усыг цэвэр байлгахын тулд эдгээр алхмдыг нэмж оруулжээ.

Харин хамгийн сүүлд халдваргүйжүүлэлт хийх бөгөөд бактери, вирус, шимэгч хорхойг устгах зорилгоор хлор эсвэл хлорамин нэмснээр сүүлчийн дамжлага дуусна. Боловсруулсан усыг Сөүл даяар 100 орчим томоохон хоолойгоор дамжуулан гэр, аж ахуйн нэгжүүдэд дамжуулдаг. Сөүлийн нэг оршин суугч өдөрт дунджаар 292 литр ус хэрэглэдэг гэж хотын статистик мэдээлэв. Энэ нь дунджаар 181 литр хэрэглэдэг Лондон хотын иргэдээс илүү боловч 454 литр хэрэглэдэг Нью-Йоркчуудаас бага юм. Сөүл дэх усны үнэ дэлхийн бусад хоттой харьцуулахад хямд байдаг.

Сөүлд нэг куб метр усыг дунджаар 566 воноор ( 1 тонн) авдаг бөгөөд Лондонгийнхоос дөрөв дахин хямд, Нью Йорк хотоос 5.9 дахин, манайхаас 300 орчим төгрөгөөр хямд байгаа юм. Хувийн байшингийн хувьд куб метр тутамд 402.9 вон хураамж авдаг бол аж ахуйн нэгжүүдийн хувьд ердөө 477 вон төлдөг саун бизнес эрхэлдэг хүмүүсийг эс тооцвол 987 вон байна.

https://www.koreatimes.co.kr/www/nation/2020/09/281_295269.html