Иргэн та 2020 оны найм дугаар сарын 01-нээс 31-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 23.59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын супер азтан 40 сая төгрөгийн эзэн болох боломжтой юм.