Монгол хэл бичгээ хамгаалан тэмцэж буй өвөрмонголчуудын тэмцэл Хятадын өнөөгийн байдлыг тодотгож, дэлхий нийтийн анхаарлын төвд авчрах боломж харагдаж байна.

Олон Улсын томоохон мэдээллийн сайтуудаар энэ тухай мэдээлж буй бөгөөд хил залгаа Монгол Улс байгаа нь Өвөрмонголын тэмцэгчдэд маш том хүч зориг, итгэл найдвар, хана хэрэм болж байгааг монгол судлаачид хэлэх боллоо. Өвөрмонголчуудын тэмцэл Манжийг сэргээн засах холбоо гэх Тайваньд байгуулагдсан нэгэн байгууллагын залуусыг ч бас доргиожээ. Дэлхийгээр тархан нуугдсан төвдүүд ч дуу хоолойгоо гаргаж байна.

Байнгын газар нутгийн маргаантай байдаг Энэтхэг, Хятад хоёрын хоорондын тэмцэлд ч бас нөлөөлж, хил даван орж ирсэн Энэтхэгийн цэргүүдийг уугуул төвд малчид уухайлан угтсан бичлэг интернэтэд түгэж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн лагерийн дэглэмд шилжсэн Шинжаан Уйгарын асуудал ч сөхөгдөж байгаа юм. Ямартай ч хаалттай, хөгшин Хятадын төмөр хөшгийг зад татах гадаад, дотоод хүчин зүйлүүд зэрэгцэн өндийлөө. Угаасаа ч энэ улсын гадаад болон дотоод байдал эмзэг болоод удаж буй. Монгол хэл бичгээ аврах өвөрмонголчуудын тэмцэл дээр дөрөөлөн хаалттай Хятадын хаалгыг зад татаж, коммунист дэглэмийг татан унагаах сонирхол өрнөдийнхөнд, тэр дундаа Америкт бий. Харин одоо бидэнд монгол бичгээ аврах ганц боломж гарч ирж байна. 30 хоногийн дотор 100 мянган хүн доорх линкээр орж саналаа өгвөл Америкийн конгресс Өвөрмонголын асуудлыг соёлын геноцид гэж үзэн авч хэлэлцэх нь. Улмаар олон улсын байгууллагуудын гол сэдэв болох магадлал өндөр байна.