Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн П.Бүрэнтөгс нарын бөхчүүдээс допинг илэрсэн тухай мэдээлэл цахим орчинд тархсан. Тодруулбал, хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 32 бөхөөс допингийн шинжилгээ авч, шинжилгээг БНСУ-ын лабораторид хийлгэдэг. Шинжилгээний хариу ирсэн гэх мэдээлэл бий. Шинжилгээний хариуны талаар Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн цахим хуудсаараа дамжуулж тайлбар хийлээ.