ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өдөр бүр хүргэдэг байснаа больж зөвхөн долоо хоногийн даваа, лхагва, баасан гаригт хүргэж байхаар болсон билээ. Харин бусад өдрийн мэдээллийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллэх юм.

Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 603 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.