“Зууны мэдээ” сонин уламжлал ёсоор УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрдсэн шинэ парламентын гишүүдийн лавлахыг та бүхэнд хүргэж байна.  Энэ удаагийн парламентад МАН-аас 65, АН-11, Та бидний эвсэл-1, бие даагч-1, Зөв хүн электорат эвслээс-1 төлөөлөл сонгогдсон.

Харин гишүүдийн 63 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй байгаа юм. Бид сонгогчдын итгэлийг хүлээж төр түшилцэж байгаа гишүүдтэй холбогдож үгээ хэлж, үзэл бодлоо дайх боломжийг иргэддээ олгох. Мөн амлалтыг нь нэхэж, үүрэг хариуцлагыг нь сануулах сэрүүлэг болох үүднээс УИХ-ын гишүүдийн утасны дугаар, цахим хаяг, өрөөний дугаар, утас, туслах, тойрог хариуцсан биет төлөөлөгчидтэй хэрхэн холбогдох талаарх мэдээллийг бэлтгэлээ. Нэг зүйлийг онцлоход, УИХ-ын зарим гишүүн тойрог хариуцсан биет төлөөлөгчөө арайхан томилж амжаагүй учраас одоохондоо туслах, зөвлөх нар нь иргэд, сонгогчидтой холбоотой асуудлыг давхар хариуцаж байгаа юм байна.