Эх орондоо ирээд хууль журмын дагуу тусгаарлалтанд байх хугацаанд гараа гэмтээсэн бяхан хүүхдийн эх нь бидэнд хандан УОК-ийн удирдлагууд энэ мэдээллийг хүргэж өгөхийг хүссэн юм.

Тэрбээр бичихдээ, сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Би нэгэн асуудлын талаар эрүүл мэндийн яам болон, УОК-т өргөдөл хүргүүлсэн байгаа. Түүнийг эрх мэдэл бүхий албан тушаалтанд хүргэж өгөөч гэж гуйж байна. Миний хүү 2020 оны 9сарын 3ны Сөүл-Улаанбаатарын чиглэлийн чартер нислэгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт явж Maison гэх буудлын 508тоотод тусгаарлагдаж байгаа.

Энэ хугацаанд буюу 2020 оны 9 сарын 14ний өдөр буудлын өрөөнд байсан шүүгэнд гараа хавчуулж 3хурууных нь шөрмөс тасарсан байна. Тухайн үед нь ГССҮТөв-с эмч ирж шархны анхны цэгцлэлтийг хийгээд явахдаа хүүхдэд маань ямар ч өвчин намдаагч болон антибиотик бичиж үлдээгээгүй. 2-3 хоногийн дотор яаралтай хагалгаанд орох шаардлагатай үгүй бол эргэн сэргэхэд хэцүү гэж хэлээд явжээ. Харин буцаж эмнэлэг дээрээ очоод эмч нартайгаа зөвлөөд тусгаарлалтнаас гарсны дараа эмнэлэг дээр ирж хийлгэ гэсэн хариуг ЭМЯ-нд хүргүүлсэн байна. Учир гэвэл хагалгаанд орсон эмч нь 21 хоног тусгаарлагдана гэх ганцхан шалтгаанаас болж миний нялх үрийг хайхрахгүй хойшид гарах хүндрэлийг ч бодохгүй ийм шийд гаргасан эмч нарт гомдолтой байна. Миний хүүгийн хуруунууд насан туршдаа хөдлөхөө больчихвол хэн хариуцлагыг нь үүрэх вэ? Би хүүхдээ хурдан эмнэлэгийн тусламж авч, хагалгаанд оруулмаар байна.