Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний А/1097 захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн хэмжээнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг буруулах зорилгоор газрын зөрчил арилгах төлөвлөгөөт ажлууд хийгдэж байна.