Хөвсгөл аймгийн ...... сумын эмнэлэгт зургаан настай, эмэгтэй Д буудуулсан шархтай ирж, шархаа даахгүй нас барсан байна. Тодруулбал, энэ сарын 26-нд ах дүүс болох эрэгтэй, намайн настай Б, эмэгтэй, зургаан настай Д нар тоглож байхдаа “ТОЗ-8” маркийн галт зэвсгээр оролдож байгаад сум алджээ.

Улмаар Б төрсөн дүү Д-гээ буудаж амийг нь хохироосон байна. Уг хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа аж.