2020.09.26-27-ны өдрүүдэд нийт 535 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 390 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Ослын улмаас 13 хүн гэмтсэний 3 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:

- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-8

- Унадаг дугуйтай зорчигч мөргөх хэлбэрээр-1

- Мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 жолоочийг илрүүлж ажилласан байна.

Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 227 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.