Томоохон компаниуд өрсөлдөгчөөсөө өрсөж хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ зориулсан хөнгөлөлт урамшууллыг олонтоо зарлаж, зах зээлд давуу талаа бий болгож байдаг.

Бидний дундаас овсгоотой, сэргэлэн эсвэл үнэхээр азтай нэгэн нь олон жараахай дундаас халим шүүрч, том шагналын эзэн болж чаддаг шүү дээ.

Тэгвэл нэгэн томоохон шагналтай урамшууллын талаарх мэдээллийг танд хүргэе. Энэ нь Юнител Группээс зарласан байшинтай урамшуулал юм. Та 8’000 төгрөгийн “Дулаахан байшинтай” картаар дансаа цэнэглээд л болно. Цэнэглэсэн хэрэглэгчид дундаас нэг азтай хэрэглэгч нь 80 сая төгрөгийн үнэ бүхий SIP технологиор баригдсан, дөрвөн улирлын байшинтай болох юм.

Дулаахан байшинтай карт нь 8’000 нэгжээс гадна нэмэлт дата, нэгж зэрэг бэлэгтэй. Та энгийн цэнэглэгч картаар дансаа цэнэглэхийн оронд бэлэгтэй картаар цэнэглээд мөн байшинтай болох урамшуулалд хамрагдах юм.

Өндөр шагнал болох байшингийн хувьд 80’000’000 төгрөгийн үнэ бүхий 66 м.кв байх ба “Зебра хаус” компани хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй материал, Евро стандартад нийцүүлэн SIP технологиор барьж гүйцэтгэнэ. Азтанд очих байшингийн зургуудыг сонирхуулахад,

Юнителийн байшин өгдөг урамшуулал нь хоёр дахь удаагаа хийгдэж байгаа ба эхний Мөрөөдлийн байшинтай карт урамшууллын азтай хэрэглэгч өөрийн Канад байшиндаа орсон байгаа гэнэ. 

Хэрэв та энэ удаагийн дулаахан байшингийн эзэн болохыг хүсвэл 10-р сарын 17-ноос өмнө амжиж картаараа цэнэглээрэй.

Дөрвөн улирлын дулаахан байшиндаа амьдрах ирээдүйн азтай хэрэглэгч та ч байж болох юм.