Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/513 дугаар захирамж гарч 151 байршилд 437 объект чөлөөлөхөөр төлөвлөсөн бөгөөд 139 байршилд зөрчил арилгах ажлыг зохион байгуулж, 400 объектыг чөлөөлж, ажлын гүйцэтгэл 92 хувьтай хэрэгжиж байна.

Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга болон тус албанд иргэдээс зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс, хаалт, шат, өргөтгөл, гарааш барьснаар нийтийн эзэмшлийн талбай, орц гарц, явган хүний зам хаагдсан тухай 585 өргөдөл, гомдол, байгууллагын цахим хуудсанд 300 гаруй мэдээлэл ирүүлснийг мөн хамруулан шийдвэрлэж ажилласан.
Газар чөлөөлсөн байршлуудыг дүүрэг тус бүрээр авч үзвэл:
-Баянгол дүүрэгт 25 байршилд 73 объект,
-Баянзүрх дүүрэгт 20 байршилд 120 объект,
-Сонгино хайрхан дүүрэгт 20 байршилд 39 объект,
-Сүхбаатар дүүрэгт 15 байршилд 29 объект,
-Хан-Уул дүүрэгт 24 байршилд 53 объект,
-Чингэлтэй дүүрэгт 18 байршилд 79 объект,
-Налайх дүүрэгт 7 байршилд 7 объектыг тус тус чөлөөлөөд байна.