“Тансаг мода” загварын агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Student Miss Mongolia 2020” тэмцээний бүртгэл эхэлжээ.

Зургаа дах жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээний энэ жилийн шагналын сан урьд өмнө нь олгогдож байгаагүй өндөр байгааг зохион байгуулагчид онцлон зарлажээ. Тодруулбал “Тэргүүн мисс” болсон оролцогчоо “Нэг өрөө байр”-аар шагнахаар болжээ.

    Оролцогчдынхоо гоо үзэсгэлэн, авъяас билэг, мэдлэг боловсролыг сорьж шилдгүүдээ тодруулах тус тэмцээний оролцогчдод дараах шаардлагыг тавьж байгаа юм байна.

Үүнд:

  • 170 см-ээс дээш өндөртэй
  • ЕБС-ийн сурагч болон оюутан байх
  • Өмнө нь тус тэмцээнд оролцож байгаагүй байх
  • Загвар өмсөгчийн анхан шатны мэдлэгтэй байх
  • Насны хязгаар 16-23
  • Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг
  • Нэг хувь цээж зураг
  • Иргэний үнэмлэхний хуулбар (төрсний гэрчилгээ)

   Бүртгэлийн хугацаа 10 дугаар сарын 07 хүртэл үргэлжлэх бөгөөд 99098060, 99082177 дугаараар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.