Үндэсний бөхийн салбар хорооноос өнөөдөр /2020.10.05/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Үндэсний бөхийн салбар хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

Өнөө жилийн үндэсний их баяр наадамд тав давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ-руу илгээсэн байсан.  Лабораторын хариу есдүгээр сарын 8-нд ирүүлсэн. Уг албан бичигт дурдсанаар үндэсний их баяр наадамд зургаа давсан, Улсын харцага Б.Бат-Оршихоос Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой гурван төрлийн бодис, хүчит бөхийн барилдаанд найм даван үзүүрлэсэн Улсын аварга Н.Батсууриас нэг төрлийн, хүчит бөхийн барилдаанд зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Р.Пүрэвдагваас хориглосон жагсаалтад багтсан гурван төрлийн бодис тус, тус илэрсэн гэлээ.