Сайн байцгаануу та бүхэнд энэ өдрийн мэнд, би өөрийн амьдралаа та бүхэнтэй хуваалцаж өөр өнцөгөөс харах юмуу эсвэл..Ганц бие ээжүүд байвал сайхан зөвөлгөө өгөөрэй.

Би одоо 22-тэй ажил хийдэг, 1 хүүхэдтэй, одоо 4 настай хүүхдийн эцэг байдаг боловч төрснөөс нь хойш нэг ч сохор зоос хүүхдэдээ хувцас авч өгч байгаагүй хааяа ярьдаг хүүхэд яаж байна би хүүхдээ авна гээд.... Би ажил хийгээд байр түрээс унаа гээд бүхнээ зохицуулж хүүхэддээ мөнгө явуулж хувцас хэрэглээг нь дөнгөн болгодог ...... хүүхдийг ээж маань харж өгдөг юмаа, багаасаа ер нь ээж эмээ гээд өсөж байгаа бүүр ээж маань одонд орохын тулд өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчихсан гэхдээ ээж маань үргэлж хүүхэд чинь ханиад хүрчихлээ, ийм мөнгөөр авлаа, авахаас аль болох тордоод байна, яачихдаг юм, өөдлөхгүй юм гээд жаахан муудах юм уу ээжийн үгнээс зөрөх эсвэл энэ хүүхдээ аваарай надад гай болж байна, чиний үйлийн үрийг би үүрч байна гэдэг.

Надад их хүндээр тусдаг л даа, хүүхэдтэйгээ хамт байя гэхээр хэцүү бараг амралтгүй өглөөнөөс шөнө хүртэл ажил хийдэг болхоор саяхнаас хүүхдийнхээ аавтай яриад чи хүүхдээ хэд хоног хараадахаа хүүхэд санаад бие нь өвдөөд ээж бас ядраад байх шиг байна гэсэн тэгье л гэсэн... Ээждээ энэ талаар хэлэхэд гадуур янз бүрийн муу юм дуулдаад байна, чи өөрөө мэдэж байгаа ямар нэг муу юм болоод наад хүүхдээ өөр шигээ болгочихвол /ээж намайг салаад дагавар хүүхэдтэй үлдэснээс хойш үзэн яддаг болсон/ би лайг чинь үүрч чадахгүй шүү гэсэн яг юу хийх яах вэ ? одоо иймэрхүү юм бодохоор стрессдээд бодохоор толгой өвдөөд байх юм .