Сайн байцгаана уу? Миний захиаг урт гэлгүй уншаад зөвлөөд өгөөрэй. Баярлалаа. Би олон жил ганц бие явсны эцэст 30 гарсныхаа дараа яг л надтай адилхан зантай, юм юман дээр санаа нийлдэг хүнтэй танилцаж үерхэж эхэлсэн.

Тэр үед найз залуу маань 8 настай нэг хүүтэй өмнөх эхнэрээсээ салаад 4-5 жил хол амьдарсан ч гэрлэлтээ салгаагүй хоорондоо их эвтэй хүүгийнхээ талаар утсаар ярьдаг холбоотой байсан. Тэрийг нь мэдчихээд би тухайн үед найз залуугаа өмнөх эхнэр нь ч ганц бие хэвээрээ байгаа юм чинь буцаад эхнэртэйгээ эвлэрээ, хүүгээ бод гэж зөндөө хэлж ятгадаг байсан боловч одоо салаад удаж байна. Хэн, хэн нь буцаж нийлэхгүй хүүгээ бодоод л холбоотой байдаг гэсэн. Хүү нь сургуультай үедээ ээж дээрээ байгаад амрахаараа аав дээрээ ирдэг.

Бүх л юм таарч тохирдог болохоор найз залуу маань хүүхэдтэй болмоор байна гэсээр байгаад бид 2 хүүхэдтэй болж, тэр өмнөх баталгаагаа албан ёсоор салгуулаад, хадмууд бэр гуйж, бид 2 гэрлэлтээ батлуулсан. Хадмууд сайн хүмүүс байдаг, би хүүд нь сэтгэлээрээ сайн ханддаг. Ээж дээрээ байх үед нь мөнгө явуулж бид нартай байх үед нь эрхлүүлдэг сургуулийн хэрэглэлийг нь бэлдэж өгөөд явуулдаг. Бид нарын гаргадаг зардлын ихэнх нь миний данснаас гардаг. Байрны түрээс машин худалдаж авах гэх мэт. Би хураасан мөнгөө дууссан, хүүхэд төрсөн, нөхөр ажил хийж эхэлсэн. Нөхрийн ааш зан өөрчлөгдөж халамжгүй хөндий болсон.

Хүүхэд төрөх гээд намайг эмнэлэгт байхад нөхөр маань урьд нь уулздаг байсан эмэгтэйтэйгээ өөрөө холбоо бариж уулзсан байсан. Тэрийг нь би сүүлд мэдээд яг ч дотно харьцаанд ороогүй болохоор нь уучилсан. Тэгтэл одоо ажлаар хөдөө явах хоорондоо өөр хүүхэнтэй бас уулзах гэж холбоо барьсан байсан, уулзаж амжаагүй байгаа. За энэ бүхэн яахав гэхэд.

Гол асуудал нь над руу хайртай дуртай гэж бичээгүй байж хуучин эхнэрлүүгээ хайртай байнга санаад байна, буцаж нийлэхээрээ хүүтэйгээ 3-улаа ингэнэ тэгэнэ гэж бичсэн байгаа юм. Би одоо яах хэрэгтэй вэ?