ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр цахим орчинд албан бус эх сурвалжаар тарж буй мэдээлэл буюу вакциний талаар иргэдэд мэдээлэл өгсөн юм.

Засгийн газар энэ жил 509500 хүн тун вакцин захиалан авч, 10-р сарын 1-нээс дархлаажуулалт эхэлсэн. Вакцинд хамрагдсан байдал 317 мянга гаруй вакцин хийсэн буюу 63.7 хувьтай байна.

Манай улс Солонгос, Бразил улсад үйлдвэрлэсэн ДЭМБ-ын баталгаатай вакциныг захиалан оруулж ирсэн. Гэтэл “Вакцин хийснээс хойш хүүхэд суулгаж, бөөлжиж өвдөж байна. Вакцин хийлгэсэн хүүхэд эмнэлэгт олноороо ирж байна” гэж ташаа мэдээлж байна. Вакцин хийлгэснээс хойш 14-21 хоногт дархлаа тогтдог. Вакцины хүндрэлээс үүдсэн тохиолдол эмнэлэгт нэг ч бүртгэгдээгүй. Харин томуугийн ротовирусийн хүндрэлээс болж суулгах, бөөлжих шинж тэмдэг илэрсэн хүүхэд эмнэлгүүдэд ирж байна гэлээ.