Сайхан үнэртэй тос ямар ч хоолыг сайхан амт оруулдаг нь нууц биш юм. Гэхдээ амтнаас гадна чанар чухал. Бид микро элементүүдээр баялаг 5 ургамлын тосыг танилцуулж байна.

Оливийн тос

Оливийн тос гайхалтай найрлагатай: зүрхэнд сайн гэгдэх омега 3 их хэмжээгээр агуулагддаг. Мөн витамин Е, антиоксидант байдаг. Цэвэршүүлээгүй extra virgin тос илүү сайн байдаг. Харин цэвэршүүлээгүй тосыг хоол шарахад хэрэглэвэл халах явцдаа хэрэгтэй чанараа алддаг байна.

Хулууны тос

Тэрээр тааламжтай амттай ба омега 6, линоль, олейны хүчил, витамин Е ихээр агуулагддаг. Витамин Е нь арьс, үс, хумсанд сайн гэдгийг бид мэдэх билээ.

Олсны ургамлын тос

Маш их эрдэс бодис, төмөр, цинк, фосфор, линоль, олейны хүчил, А, В1, В6, В2 зэрэг витаминаар баялаг юм. Смүүти, салат, соусанд хэрэглэж болно.

Хушга самарын тос

Хамгийн сайхан үнэртэй тос гэгддэг бөгөөд хүйтэн соус бүр нарийн боовонд хэрэглэж болно. Омега 6,3, вета каротин, витамин А, С, К, РР-ээр баялаг. Халаахад гашуун болдог тул хүйтэн зуушанд хэрэглэхэд тохиромжтой.

Авокадоны тос

Авокадоны тосыг гоо сайханд их хэрэглэдэг ч хоолонд бас ашиглаж болно. Тэрээр олейны хүчил, витамин Е, лецитин ( тархины үйл ажиллагааг сайжруулж, цусан дахь холестерины хэмжээг багасгадаг) агуулдаг байна. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдэд онцгойлон зөвлөдөг байна.