УИХ хурал дахь МАН үндэсний баялагын сантай хамтарч,төр хувийн хэвшилд тулгуурлан 150 мянган айл өрхийг орон сууцтай болоход  дэмжлэг үзүүлнэ гэлээ.  Өнөөдөр болсон тухайн ээлжит хуралдааны  үеэр МАН бүлэг  хуралдаж    зорилтот бүлэг хөдөө орон нутагт байгаа иргэдээ орон сууцтай болгох төслийг танилцуулж барилга хот байгуулалтын яам Б.Мөнхбаатар зорилтот бүлэг хөдөө орон нутгийн иргэдээс санал авлаа.

Үүнд:

  • Хүн амыг орон сууцаар хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтыг гаргасан 80 мянган айлын орон сууц бий болгох
  • "Бага өртөгтэй орон сууц" хөтөлбөрийг санаачлан 50 мянган орон сууц 
  • "Түрээсийн орон сууц " хөтөлбөрийг хэрэгжүүлж 20 мянган айлын орон сууц бий болгоно гэж тусгасан байна.

Энэ төсөл нь зургаан төрлийн янзаар хэрэгжих бөгөөд  Арилжааны банк Монгол банк  хамтран ипотекийн хүүг зургаан хувь болгосон байна. Өнөөдрийн байдлаар 38 хүнд 2,5 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа олон өрх айл байгаа учраас  аймгийн төвүүдийг хэрхэн орон сууцжуулж болох вэ гэдэг схемийг мөн хийсэн байна. өмнө нь орон сууцны зээлийн найман  хувь авдаг байхад гэр бүлийн орлого 1,5 саяаас дээш байх ёстой байсан бол зургаан хувийн хүүнд хамрагдах болсноор гэр бүлийн орлого 1 сая болж багасаж байгаа гэлээ.