Өнгөрсөн өдөр цахим орчинд Зайсанд байрлалтай Cozy Nomads рестораны газартай холбоотой гомдол гарч олон хүнийг бухимдуулсан нь өт буюу шавьжтай хоолоор үйлчилсэн тохиолдол байлаа.

 

 

Цахим орчинд нэгэн хэрэглэгч зураг нийтэлж, дөнгөж сая Зайсангийн Номадс ресторанд хоол идэж байтал хоолон дотроос нь чигчий хурууны хумсын чинээ том өт гарч ирсэн. Ямарч хариуцлага алга. Монголын хамгийн сайн чанартай хоолны сүлжээ гэж боддог байсан газар урам хугаллаа хэмээн бичсэн байв.

Ямартаа ч тухайн хэрэглэгч энэхүү постоо устгасан байсан ч цахим орчинд энэхүү хоолны зургууд ихээр тарсан байв. Түүнчлэн Cozy Nomads ресторан нь Номадс хоолны газрын харьяа газартай андуурснаас энэхүү постодоо алдаа гаргасан байж болох. Гэсэн хэдий ч хоол хүнс бол иргэдийн эрүүл мэндтэй холбоотой чухал салбар, Харин энэ мэтээр тус салбарын газрууд алдаа дутагдал гаргаад байгаа нь хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Тиймээс сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү мэдээллийг оруулав.

Энэхүү хэрэгтэй холбоотойгоор мэргэжлийн зохих байгууллагууд нь хяналт шалтгалтаа давхар хийх нь зөв болов уу. Иргэдээ шавьжтай хоолоор дайлж байгаа нь үйлчилгээ болон технологид алдаа гаргасан гэж үзэж болох ч эцсийн дүндээ үйлчлүүлэгчид энэ мэтээр хохирсон олон тохиолдол гарсаар байгаад Мэргэжлийн хяналтын байгууллага анхааралдаа авах нь зүйтэй.