Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2020*10*21/ хуралдааанаар Хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан хамгаалахад олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд 1 байцаагч байхаар тооцон цагдаагийн албан хаагчийн орон тоо, үйлчилгээг нэмэх тогтоолыг баталжээ.  

Ингэснээр Цагдаагийн байгууллагын бүтцэд 103 хүүхдийн байцаагчийн орон тоог шинээр нэмэгдэхээр болж байна. Сүүлийн жилүүдэд хүүхэд хамгаалал, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлууд нийгэмд тулгамдсан асуудлын нэг болоод байгаатай зэрэгцэн ийнхүү тус салбарт ажиллаж мэргэжлийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлж байгаа нь цаашдаа хүүхэд хамгаалалын асуудалд тун сайнаар нөлөө үзүүлэх алхам болж байгаа юм.

Ерөнхий сайд У. Хүрэлсүх: Засгийн газраас  хүүхдийн гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн байцаагчийн орон тоо 53 байсныг 103-аар  нэмэх тогтоол гаргалаа. Олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд нэг байцаагч ажиллах орон тоо, төсвийг шийдлээ. Хүүхэд хамгааллын жилийн төсвийг нь 2.5 тэрбум төгрөгөөр нэмж байна. Хүүхэд хамгаалалд бид бүх хүчээрээ хамтран ажиллаж, хамгаалах ёстой.  Төр, иргэн, аж ахуй нэгж бүгд сонор сэрэмжтэй, санаачилгатай ажиллах ёстой юм гэжээ.