АТГ-аас "Жаст" группийн захирал Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг гадны байгууллагад барьцаанд тавьж их хэмжээний зээл авсан хэрэгт буруутган шалгаж байгаа юм.

Мөн түүнтэй хамт "Алтжин" группын ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр давхар яллагдагчаар татсан байдаг. Тэгвэл Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 5-нд эхэлсэн бол өнөөдөр /2020.10.21/ 12 дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралд Ш.Батхүү, Г.Алтан, Э.Сугар нар оролцож байна.