Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын салбар лабораторид өнөөдөр нийт 547 сорьцод шинжилгээ хийжээ. 

Шинжилгээгээр нэг хүнээс коронавирус илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Ингэснээр Монгол Улсад батлагдсан коронавирусийн халдварын тохиолдлын тоо 328 болж байна. 

Халдварын улмаас ХӨСҮТ-д 16 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд 10 хүний биеийн байдал хөнгөн, зургаагийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа юм. 

Одоогоор 328 хүн бүрэн эдгэрснээс 298-ынх нь ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна.