Сайн байна уу,  миний нэрийг нууцлаад өгөөрэй. Би одоо 25-тай анхныхаа хүүхдийг саяхан өлгийдөн авлаа. Миний хань үнэхээр түшигтэй халамжтай сайн хань, сайн аав, учир юу вэ гэвэл манай хүн надтай танилцаж нийлэхээсээ өмнө хэдэн хүмүүстэй нийлж хэрэг хийчихсэн байж. 

Сая шүүх хурал нь болоод ял аваад явчихлаа, байнга хамт байж юу ч хийсэн хамтдаа хийдэг байсан болохоор ингээд байхгүй болчихоор нь биений минь нэг хэсэг байхгүй болчихсон юм шиг л санагдаж хүүхдээ харж л өөрийгөө тайвшируулж сууна даа. Ганцаардсан сэтгэлээ хэрхэн яаж тайлах аргаа олж ядан энд бичиж байна. Та бүхэн минь надаа зөвөлгөө өгөөч найз нөхөд гээд байх хүн байхгүй ээ, байсан ч ууж идэж наргиж цэнгэхээс сэтгэлийг минь тайвшируулах үг хэлж нулимсыг минь арчих найз алга байна. 

Нөхөр бид хоёр архи дарснаас хол болохоор найзууд ч өөрсдөө холдчихдог юм байна лээ, одоо цаг хугацааг яаж хурдан өнгөрөөж яаж сэтгэлээ тайван байлгах вэ. Болдог бол байгаа газар нь явж очоод царайг нь ч болтугай хармаар байх юм. Даанч хүүхэд маань нялх төрөөд 10 ч хоноогүй байна, яах вэ та бүхэн минь надаа зөвлөөч энэ хүртэл уншиж цаг заваа зарцуулсан та бүхэндээ баярлалаа